Суданы Дарфүр районы энхийн үйл явцыг дэмжиж, олон улсын хамтын нийгэмлэгийн өнөөгийн Дарфүр районы байдлыг намжаахад гаргаж байгаа хүчин чармайлтыг Хятадын тал дэмжнэ гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чин-ган 14-ний өдөр Бээжинд хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ: зөвшил, яриа хэлэлцээгээр маргаанаа зохицуулахыг Хятадын тал талуудад уриалж, Дарфүр районы энх тайван тогтвортой байдалд өнгөрсөнтэйгээ адил нааштай хувь нэмэр үзүүлнэ гэжээ. \Рэнчинсоо орчуулж, Буян хянав\
|