|
Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Чинь Ган 14-ний өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Умард солонгос Америк шууд ойртолцож, өөр өөрийн сонирхсон асуудлаар саналаа солилцон, Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талын хэлэлцээг сэргээхэд нөхцөл бүрдүүлж өгөхийг Хятадын тал дэмжин сайшаана гэжээ.
Хятад улс Хятад солонгосын найрсаг хамтын ажиллагааны харилцан туслалцах гэрээнд өөрчлөлт оруулах эсэх тухай асуултад хариулахдаа Чинь Ган хэлэхдээ, Умард солонгостой сайн хөршийн найрсаг харилцаа хөгжүүлэх нь Хятадын талын ямагтын байр суурь юм. Уг гэрээ нь Хятад Солонгос хоёр талын найрсаг харилцааг хөгжүүлэхэд чухал идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн юм. Хятадын тал уг гэрээнд өөрчлөлт оруулах санаагүй байна гэжээ. /Баатар орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|