Хятадын Төмөр замын сурч судлах нийгэмлэгийн дарга Сүнь Юнфү тун саяхан Бээжинд хэлэхдээ, өнөө Хятадын төмөр замын зорчигчид тээврийн тусгай шугамын байгуулалтын шинэ өрнөлт бий болж байна. Үүнд их хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй учраас дотоод гадаадын хөрөнгө оруулагчдад өргөн уудам зах зээл хангасан байна гэжээ.
Тэрээр мөн хэлэхдээ, төмөр замын зорчигчид тээврийн тусгай шугамын байгуулалтыг түргэтгэх явцад Хятад улс гадаадаас зээлдэн оруулах болон бие даан шинийг үүдэн бүтээхийг уялдуулж, зорчигчид тээврийн тусгай шугамын гол техник тоног төхөөрөмжийг олон улсын тэргүүний түвшинд хүргэх болно гэжээ. \Цэцэн орчуулж, Номин хянав\
|