• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-17 18:19:04    
Эдийн засгаа тогтвортой хөгжүүлнэ гэж Төв банкны ерөнхийлөгч онцолжээ

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Ардын Банкийн ерөнхийлөгч Жөү Шяочуань 17-ны өдөр Сингапурт хэлэхдээ, Хятад улс цуврал арга эхмжээ цаашид авч хэрэгжүүлэн, эдийн засгийн бүтцийн зохиццулалт болон өсөлтийн арга эхлэбэрийн өөрчлөлтийг түргэтгэж, гадаадад нээлттэй байх цар хэмжээгээ өргөтгөж, улс ардын аж ахуйг бүх талаар зохицонгуй тогтвортой хөгжүүлнэ гэжээ.

     Тэрээр мөн өдөр Сингапурт болсон Олон Улсын Валютын Сангийн Байгууллагын Олон Улсын Валют болон Банк Санхүүгийн Хорооны сайд нарын хэмжээний 14-р хурал дээр ингэж хэлсэн юм. Тэрээр мөн хэлэхдээ, Хятад улс өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд орлого багатай хөгжиж байгаа улс орнуудад үргэлжлэн боломжийн хирээр тусламж үзүүлэх болно гэжээ. \Цэцэн орчуулж, О.Дарамбазар хянав.\