• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Sunday    Apr 13th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-19 13:48:53    
Америкийн Төрийн департаментын тайлангийн агуулгад эсэргүүцэл илэрхийлжээ

Синьхуа Агентлаг

    Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 18-ны өдөр Бээжинд холбогдох асуудлаар сурвалжлагчийн сонирхсон асуултанд хариулахдаа, Америкийн Төрийн департаментын "2006 оны жил тутмын олон улсын шашны эрх чөлөөний тухай тайлан" дахь Хятад улстай холбогдсон агуулгын хэсэгт Хятадын шашны болон үндэстний цөөнхийн бодлогыг үргэлжлэн зэмлэн буруушааж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг зөрчин, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон байна. Хятадын тал үүнд маш дургүйцэж хатуу эсэргүүцэл илэрхийлж байна гэжээ.

    Чинь ган хэлэхдээ, Хятадын Засгийн газар иргэдийн шашин шүтлэгийн эрх чөлөөг хуулийн дагуу хамгаалсаар ирсэн юм. Хятадын үндэстнүүд, олон газрын ард иргэд хуулийн дагуу шашин шүтлэгийн эрх чөлөөгөө бүрэн эдэлж байна. Энэ бол гуйвуулж болшгүй үнэн хэрэг юм гэлээ.

    Арга барилаа өөрчилж, дотоодынхоо шашны эрх чөлөө зэрэг асуудлыг зөвөөр хандаж, шашны асуудлаар Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсохыг Хятадын тал Америкийн талд шаардаж байна гэж Чинв Ган тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав\

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040