
Тун саяхан Хятадын төрийн зөвлөлийн Хөх мөрний Гурван хавцлын их барилгыг шалгаж хүлээн авах хороо нь Гурван хавцлын гол барилга болон иргэд нүүлгэх төслийн талаар шалгалт хийж, Гурван хавцлын их барилга нь энэ оны үерээс хойш 156 метр ус хадгалах нөхцөл бололцоог бүрдүүлээд байна гэж үзсэн байна. Үүнтэй холбогдуулан, Хятадын Гурван хавцлын ерөнхий компани нь ус хадгалахыг удирдах хэсэг байгуулж, бэлтгэл ажлаа эрчимжүүлэн, ус хадгалах нэлээд боловсронгуй төсөл боловсруулан тогтоосон байна.
1 2 3
|