Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Чин Ган 20-ны өдөр үг хэлж тэмдэглэхдээ, Тайландын төрийн эргэлт бол Тайландын дотоодын хэрэг мөн. Хятадын засгийн газар бусад орны дотоод засагт гар дүрэхгүй байх зарчимаа баримтлана. Хятад Тайланд хоёр бол сайн хөрш юм, Тайландийн эвсэг зохицонгуй цэцэглэн өөдлөх, төр улс тогтвортой ард иргэд амгалан тайван байж, Хятад Тайландийн найрсаг харилцаа тасралтгүй хөгжхийг бид хүсэн ерөөж байна гэжээ.
19-ний өдөр Тайландад цэргийн төрийн эргэлт гарч, Ташины удирдсан сайд нарын танхимыг тарааж, "Төрийн удирдалагын өөрчөлөлтийн хороо" хэмээх цэргийн байгууллага төрийн эрхийг бүрэн хүлээн авч удирдах болно гэж төрийн эргэлт гаргасан цэргийн тал мэдэгдэсэн байна. \Ч.Гантөмөр орчуулж, Л.Буянтогтох хянав\
|