Олон Улсын Олимпийн Хороо, Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Явуулах Хороо нь дэлхийн мэдээллийн гурван том агентлаг-Ассошэйтед Пресс Агентлаг, Ройтер Агентлаг, Франц Пресс Агентлагтай 24-ний өдөр Бээжинд 2008 оны Бээжингийн олимпийн наадмын гэрэл зургийн олон улсын хэсгийнхэнтэй хэлэлцээрт хамтаар гарын үсэг зурлаа.
Уг хэлэлцээрийн гол агуулгад Олон Улсын Олимпийн Хорооны удирдлага дор, Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Явуулах Хороо нь дээр дурдсан гурван том агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч нарт тэмцээнийг зураглах хамгийн аятай орон байр, шаардлагатай унаа машин болон унаа машинаа зогсоох талбай зэрэг тоног төхөөрөмж, үйлчилгээ хангаж, олон улсын гэрэл зургийн сурвалжлагчид нь Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Явуулах Хороо болон Олон Улсын Олимпийн Хороонд өдөр болгоны тэмцээнүүд болон холбогдох арга хэмжээнүүдийн шилмэл зургууд хангах зэрэг зүйлүүд багтаж байгаа болно.\Номин орчуулж О.Дарамбазар хянав.\Бээжингийн Засгийн газрын вэб сайтын мэдээ\
|