ӨМӨЗР-ний холбогдох салбараас авсан мэдээнээс үзвэл, ирэх 5 жилд Өвөр монголын зүүн нутагт нөөц баялаг, бүс нутгийн зэрэг давуу талаа ашиглан, Хятадын зүүн хойт нутгийн эрчим хүчний бэлтгэл бааз байгуулахаар чармайж байгаа юм байна.
Хөлөн Буйр хот, Түнлио хот, Улаанхад хот, Хянган аймаг, Шилийн-гол аймаг болон Маньжуур, Эрээн зэргийг хамарсан ӨМӨЗР-ний зүн нутаг нь зүүн талаараа Зүн хойтын 3 муж, хойт талаараа Орос, Монгол улстай хөршилж байна. Тус нутгийн нийт талбай нь 665 мянган хавтгай дөрвөлжин километр байж, бүх өөртөө засах раионы тутаг дэвсгэрийн нийт талбайин 56.2 хувийг эзэлдэг. Энэ бүс нутгт нээн ашиглаж болх нефтийн хэмжээ төсөөллөөр 1 тербум гаруй тонн байна. Нүүрсний хайж тодолсон нөөцийн хэмжээ 90 тербум 960 сая тонн байгаа. Энэ нь өөртөө засах раионы нөөцийн нийт хэмжээний 40.7 хувийг эзэлж байна. Хүн тутамд ноогдох усны нөөцийн хэмжээ нь 3690 шо метер байгаа бөгөөд бүх Хятадын хүн тутамд ноогдох хэмжээний 1.6 дахин байна. \Уртнасан орчуулж Баясгалан хянав\
|