• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-26 17:09:26    
Португали хэлний улс орнуудын аж ахуйн нэгжүүдээс Хятад улсад хамтын ажиллагаа явуулахыг Ү И сайшаав

Синьхуа Агентлаг

     Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайдын Орлогч Ү И 25-ны өдөр хэлэхдээ, Хятадын төв нутаг бол газар нутаг уудам, хүн амь олон, зах зээл их, газар зүйн байрлалын давуу талтай, хөгжлийн нөөц хүч асар их байдаг. Португали хэлний улс орнуудын аж ахуйн нэгжүүд энэ сайхан нутагт ирж эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа явуулахыг сайшааж байгаагаа илэрхийлсэн байна.

     24-ний өдөр Аомэньд болсон Хятад улс--Португали хэлний улс орнуудын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны асуудлаархи чуулга уулзалтын сайдын хэмжээний 2-р хуралдаан амжилттай нээгдсэнд баяр хүргэж байна гэж Хатагтай Ү И 25-ны өдөр Хятадын Чанша хотод Хятадын төв нутгийн хөрөнгө оруулалт, худалдааны анхны яармагт оролцохоор хүрэлцэн ирсэн Португали хэлний улс орнуудын төлөөлөгчдийн бүх хүмүүстэй уулзах үед хэлсэн байна.

     Ангол, Бразили, Зүүн Тимор, Мозамбик, Португали зэрэг долоон орны сайд нар уг уулзалтад оролцжээ. Хятад улстай найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа цаашид байнга хөгжүүлэхэд бэлэн байна гэж тэд илэрхийлсэн байна. \Уртнасан орчуулж О.Дарамбазар хянав.\