Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 26-ны өдөр хэлэхдээ, Хятад Японы харилцааг сайжруулан хөгжүүлэхийн төлөө бүтээлч хүчин чармайлт гаргахыг Японы шинэ удирдагчдад Хятадын тал хүссэн бөгөөд Азийн гадаад харилцааны бодлогын талаар үг яриа, үйл ажиллагаа нэгдэлтэй байлгахыг Ерөнхий сайд Абе Шинзод хүсч байгаагаа илэрхийлжээ.
Чинь Ган хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад Японы харилцааг сайжруулан хөгжүүлэх асуудлаар Хятадын тал чухал чухал зорилт дэвшүүлсэн юм. Асуудлыг зохицуулахын зангилаа нь Хятадын талын эдгээр зорилтууд, Хятадын талын сайхан санааг Японы тал бүрэн ойлгох, Хятад Японы хооронд тогтоосон "түүхээр сургамж болгон, ирээдүйд хандах" үзэл санаа болон Хятад Японы улс төрийн 3 баримт бичгийг үнэнхүү мөрдөгдөх эсэхэд байгаа юм гэлээ. \О.Дарамбазар орчуулж Л.Буянтогтох хянав\
|