Хятадын гадаад харилцааны яамын хэвлэлийн төлөөлөгч Чин Ган 28-ны өдөр сурвалжилагчийн асуултад хариулахдаа хэлэхдээ, Японы тал Хятад Японы харилцааны хөгжилд ашигтай ажил илүүхэн хийж, хоёр орны харилцааны сайжиралд ашигтай үг хэлэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ.
Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр, Чин Ган Японы шинэхэн тушаалд ороод байгаа батлан хамгаалах яамын сайд Куюума Фумиогийн Хятадын тасралтгүй нэмэгдэж байгаа цэргийн зардал нь Японд сүрдүүлэл болж байна гэсэн яриа хэлэлгийн талаар хэлэхдээ, Хятад улс нь энх тайвны замаар замнахаа гуйвашгүй баримтална, Хятад улсын хөгжил нь ямарваа улс оронд бүр сүрдүүлэл болохгүй юм. Хятадын тал зарим улс орны Хятадын цэргийн зардлаар шалтаг болгон, "Хятадын заналхийлал" гэгчийг номолж байгааг эрэс эсэргүүцнэ гэжээ. /Хүчит орчуулж, Баатар хянав/
|