
Хятад улсын Ерөнхий сайд Вэнь Жябао 8-ны үдийн хойно айлчлахаар ирсэн Японы шинэ Ерөнхий сайд Абе Шинзотой хэлэлцээ хийх үе хэлэхдээ, хоёр тал Хятад Японы харилцааны ерөнхий байдлыг гол болгож, Хятад Япон хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааг цаашид хөгжүүлбэл зохино гэжээ.
Вэнь Жябао хэлэхдээ, сүүлийн үе Хятад Япон хоёр орон хамтаар чармайж байгаад хоёр орны харилцааны хөгжилд нөлөөлж байгаа харш саадыг ялан давах болон хоёр орны харилцааны тогтвортой эрүүлээр хөгжихөд тус дөхөм үзүүлэх талаар нийтлэг ойлголттой болж, Ерөнхий сайд Абегийн энэ удаагийн айлчлалд тус дөхөм үзүүлсэн байна. Хятад Япон хоёр орон бол тэнгис далайгаар алслагдаж байгаа хөрш орон юм, Хятад Япон хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэж байгаа юм гэжээ.
1 2
|