Хятад улсын дарга Хү Жиньтао манай оронд айлчилж байгаа Японы шинэ ерөнхий сайд Абе Шинзотой 8-ны үдээс хойно уулзаж, Абеийн энэ айлчлал нь Хятад Японы харилцааг сайжруулах шинэ гараа болохыг хүссэн байна.
Хү Жиньтао хэлэхдээ, Абе Хятад Японы харилцааг сайжруулан хөгжүүлэх явдлыг маш чухалд үзэж байгааг ерөнхий сайд болонгуутаа анхны айлчллаараа Хятадад айлчилсан явдал нь харуулж байна. Абеийн энэ айлчлал бол Японы Ерөнхий сайдын таван жилийн турш Хятадад хийж байгаа анхны айлчлал юм. Хятад Японы харилцаанд шинэ эргэлт гарсныг энэ нь харуулж байна гэжээ.
Энэ удаагийн айлчлалыг гэнэт шийдсэн бөгөөд Хятадын үндэсний баяр болон ХКН-ын төв хорооны 6-р бүгд хуралтай дохиосон байна. Хятадын тал ажил ихтэй үедээ халуун дулаан хүлээж авсанд би гүнээ баярлаж байна гэж Абе хэлсэн байна.
Хоёр тал Хятад Японы харилцааг сайжруулан хөгжүүлэх тухай асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|