Энэтхэгийн Залуучууд хийгээд биеийн тамир спортын яамын орлогч сайд Мадхукар Гупта тэргүүтэй Энэтхэгийн залуучуудын төлөөлөгчдийн нийт 100 хүн 8-ны орой Шанхайд хүрэлцэн ирж, Хятадад 10 хоногийн айлчлал хийж байна.
Уг төлөөлөгчид нь 2005 оны 4-р сард Хятадын ерөнхий сайд Вэнь Жябаогийн Энэтхэгт айлчлах үеэр тохиролцсон хоёр орны 100 залууг харилцан айлчлуулах тухай гэрээний дагуу, Хятадын Залуучуудын холбооны урилгаар Хятад улсад айлчилж байгаа юм. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд голдуу Энэтхэгийн улс төрийн залуу удирдагчид, аж ахуйн нэгжийн эзэд, орон нутгийн засгийн газрын албаны хүмүүс, урлан бүтээлчид болон залуучуудын төлөөлөгчид байгаа юм байна. Хятадад айлчлах хугацаандаа тэд нар Бээжин, Ши-ань, Гуанжөү, Шанхай зэрэг хотоор айлчилж, Хятадын залуу оюутан сурагчид болон олон салбарын хүмүүстэй яриа уулзалт хийх болно.
Хятадын 100 хүний бүрэлдхүүнтэй залуучуудын төлөөлөгчид ч энэ жил Энэтхэгт хариу айлчлал хийх юм байна./Хүчит орчуулж, Цэцэн хянав\
|