• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-09 15:16:03    
Японы Ерөнхий сайдын Хятадад хийсэн айлчлал өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио

    Японы Ерөнхий сайд Абе Шинзо Хятад улсад хийсэн айлчлалаа 9-ний үдээс өмнө өндөрлүүлж тусгай онгоцоор Бээжингээс мордлоо.

     Абе Шинзо Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябаогийн урилгаар 8-ны үдэд Бээжинд хүрэлцэн ирж Хятад улсад албан ёсны айлчлал хийсэн юм. Энэ бол Абе Шинзогийн ерөнхий сайдын тушаалд орсны дараа Хятадад хийсэн анхны айлчлал юм. Ингээд Хятад Японы таван жил тасалдсан дээд хэмжээний харилцан айлчлал сэргэсэн байна.

      8-ны үдээс хойно, Хятад улсын дарга Хү Жиньтао Абе Шинзотой уулзаж, Хятад Японы харилцааг урт хугацаагаар эрүүл саруул тогтвортой хөгжүүлэхэд эн тэргүүнд улс төрийн харилцан итгэлцлээ эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хүмүүсийн хэлхээ холбоог өргөтгөж, хоёр орны бүс нутгийн болон олон улсын үйл хэрэг дэх ойлголцлоо зохицуулахыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Япон үргэлжлэн энх тайван орны замаар замнаж, бүс нутгийн болон олон улсын үйл хэрэгт бүтээлч үүрэг гүйцэтгэхийг Хятадын тал хүсч байна гэж онцолсон байна.

      Түүхийн асуудлаар гүнзгий гэмшсэн үндэс дээр энх тайван хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнах нь Японы тогтоосон бодлого учраас өөрчлөгдөхгүй юм. Японы тал болон миний бие хоёр орны харилцаанд нөлөөлж байгаа улс төрийн бэрхшээлийг ялан давах, хоёр орны харилцааг эрүүлээр тогтвортой хөгжүүлэх тухай хоёр орны тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу түүхийн асуудлыг сайтар зохицуулна гэж Абе Шинзо Хятадын удирдах хүмүүст хандан илэрхийлсэн байна.

     Япон нь Япон Хятадын хамтарсан мэдэгдлийг мөрдөн нэг Хятад улсын бодлого баримталж, "хоёр Хятад улс", "нэг Хятад нэг Тайван" бий болгохоор хөөцөлдөхгүй, "Тайванийг тусгаар тогтнуулах"-ыг дэмжихгүй гэж Абе Шинзо дахин онцолсон байна.\Урангоо орчуулж, Цэцэн хянав\