• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-09 18:05:22    
2010 онд Хятадын хүн тутмын GDP 2400 ам.долларт хүрнэ

Синьхуа Агентлаг

     2010 он гэхэд Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 3 триллион 200 тэрбум ам.долларт хүрч, хүн тутамд 2400 ам.доллар ногдох болно гэж Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Жан Шяочян 9-ний өдөр Хятадын зүүн хойт нутгийн Шэньян хотод болсон Дэлхийн үйлдвэрлэх хүчний 14-р их хурал дээр хэлсэн байна.

      Бүртгэлээс үзвэл, өнгөрсөн онд Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 2 триллион 200 тэрбум ам.долларт хүрч, хүн тутамд 1703 ам.доллар ногдсон юм байна. Өнөө Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн дэлхийд 4-р байр эзэлж байгаа боловч хүн тутамд ногдуулж бодвол дэлхийд 110-рт орж байгаа юм байна.\Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\