• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-11 15:24:51    
Солонгосын цөмийн асуудлыг эв зүйгээр зохицуулах зам хаагдаагүй гэж Хятадын тал үзэж байна

Хятадын Олон Улсын Радио

     БНАСАУ 9-ний өдөр олон улсын хамтын нийгэмлэгийн эсэргүүцлийг үл ойшоон мугуйдлан цөмийн туршилт хийсний дараа, Солонгосын цөмийн асуудлыг зөвшилцөөн, яриа хэлэлцээ болон эв зүйгээр зохицуулах зам хаагдаагүй, холбогдох талууд 6 талт хэлэлцээний замаар үргэлжлэн чармайх ёстой гэж Хятадын талын үзэж байна.

     Хятадын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Лю Жяньчао 10-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ нь олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа холбогдох 6 талын гаргасан чухал хүчин чармайлтын ялагдал гэж би үзэхгүй байна, харин 6 талт хэлэлцээ нь мөн л Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах хамгийн сайн арга зам мөн гэж үзэж байна. Энэ байдалд хамгийн чухал үүрэг бол өнгөрсөн жилийн 9-р сард болсон 6 талын 4-р хэлэлцээгээр талуудын тохиролцсон нийтлэг ойлголтыг бодитойгоор хэрэгжүүлэх явдал мөн гэжээ.

     Тэрээр цохон тэмдэглэхдээ, Солонгосын хойгийн цөмийн асуудал бол маш хатуу бэрх, ээдрээ будлиантай асуудал мөн гэж Хятадын тал үзсээр ирсэн юм, энэ асуудлыг зохицуулахад, холбогдох талууд, ялангуяа хэргийн гол талууд хамтаар чармайх шаардлагатай байна гэжээ.

     Лю Жяньчао хэлэхдээ, БНАСАУ цөмийн туршилт хийсэн нь Хятад, БНАСАУ-ын харилцаанд сөрөг нөлөө үзүүлэх нь гарцаагүй, гэвч Хятадын баримталсаар байгаа БНАСАУ-тай сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа хөгжүүлэх бодлого өөрчлөгдөхгүй гэжээ. \Буян орчуулж, Цэцэн хянав\