Түвдийн соёлыг гадаадын хүмүүс очих тусмаа улам эрхэмлэх болж байгаа бөгөөд Түвдийн соёлыг хамгаалах ажилд ч идэвхтэй гар бие оролцох болж байна.
Түвдийн соёлыг хамгаалан хөгжүүлэх нийгэмлэгийн холбогдох хариуцлагатан 10-ны өдөр Бээжинд хийлгэсэн Хятадын Түвдийн соёлын чуулга уулзалт дээр хэлэхдээ, Түвдийн соёлыг хамгаалан хөгжүүлэх нийгэмлэгт одоо гадаадад байгаа хятад хүн болон Хятадын цагаачдын 20 гаруй төлөөлөгч байна. Тэд Түвдэд олонтоо ирж, орон нутагт томоохон концерт зохион байгуулсан бөгөөд АНУ-д Түвдийн соёлын үзэсгэлэн ажиллуулж, маш хүчтэй нөлөө үзүүлсэн байна гэжээ.
Энэ удаагийн Түвдийн соёлын чуулга уулзалтад Америк, Их британи, Австрали зэрэг орны нэрт зүтгэлтнүүд болон Түвдэч эрдэмтэн мэргэжилтнүүд оролцсон байна. \Буян орчуулж, Цэцэн хянав\
|