Энэ оны эхний гурван улиралд Хятадын гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ нэг триллион 276 тэрбум 600 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 24 хувь гаруйгаар нэмэгдсэн байна гэж Хятадын Гаалийн ерөнхий газар 12-ны өдөр мэдэгдэв.
Бүртгэлээс үзвэл, Хятадын гол гол худалдааны түншүүд хоорондын худалдаа цөмөөрөө нэмэгдсэн байна. Европын холбоо, АНУ, Япон, АСЕАН нь мөн Хятадын худалдааны дөрвөн том түнш хэвээр байгаа юм байна. \Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав\
|