Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 12-ны өдөр Бээжид хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улсын дарга Хү Жиньтаогийн тусгай төлөөлөгч –Төрийн зөвлөлийн гишүүн Тан Жиашуаний Америк, Орост хийх айлчлалын гол үүрэг бол Солонгосын хойгийн сүүлийн үеийн байдлын талаар хоёр орны дээд албаны хүмүүстэй санал бодлоо солилцох явдал болно гэжээ.
Дарга Хү Жиньтаогийн тусгай төлөөлөгчийн хувиар Тан Жиашуань Америк болон Орост ажлийн айлчлал хийхээр 11-ний өдөр Бээжингээс мордосон байна.
Лю Жяньчао мөн хэлэхдээ, Америкийн төрийн нарийн бичгийн дарга Райс Хятадад айлчлах талаар Хятад Америк хоёр тал ярилцаж байна, айчлах бодитой цаг хугацааг тогтоогүй байна гэжээ.\Алтаннавч орчуулж, Цэцэн хянав\
|