Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 13-ны өдөр Бээжинд БНСУ-ын Ерөнхийлөгч Ро Мухёнтой уулзахдаа, дипломат арга хэмжээгээр Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах боломж байсаар, Олон улсын хамтын нийгэмлэг итгэл алдах ёсгүй гэжээ.
Ро Мухён хэлэхдээ, өнөөгийн байдал дор, Солонгосын хойгт цөмийн зэвсэггүй байх зорилтыг үргэлжлэн баримталж, байдлын цаашид даамжрах юм уу хяналтаас гарахаас болгоомжлох хэрэгтэй. БНСУ,Хятад хоёр орон хэлхээ холбоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, 6 талт хэлэлцээний үйл явцад хамтаар тус дөхөм үзүүлэх ёстой гэжээ. \Урьхан орчуулж, Баатар хянав\
|