• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-13 09:09:16    
Солонгосын хойгийн цөмийн асуудлыг цэргийн аргаар зохицуулахыг эсэргүүцнэ

Хятадын Олон Улсын Радио

     Солонгосын хойгийн цөмийн асуудлыг цэрэг дайны үйл ажиллагаагаар зохицуулахыг Хятад улс эрс эсэргүүцнэ гэж Хятадын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Лю Жяньчао 12-ны өдөр хэлсэн байна.

     Тэрээр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах Хятадын гараа бол Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгож, Солоносын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах явдал болно. Өнөөгийн байдалд БНАСАУ-ын тал байдлыг муудуулах үйл ажиллагаа дахин хийхгүй байх ёстой, бусад холбогдох талууд ухаалгаар хандаж, зүй зохистой арга хэмжээ авч, Солонгосын хойгийн цөмийн асуудлыг яриа хэлэлцээ, зөвшилцлөөр зохицуулах ёстой, энэ нь талуудын ашиг сонирхолд нийцэх юм. Солонгосын хойгийн цөмийн асуудлын тухай зургаан талын хэлэлцээг сэргээхийн төлөө Хятад улс идэвхтэй чармайх болно гэжээ. \Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\