
Хятад улс гадаадад нээлттэй байлгах бодлогыг эрс хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, дэлхийн олон орнуудтай олон салбарт солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлнэ гэж Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 15-ны өдөр Гуанжөү хотод болсон Хятадын экспортын бараа таваарын 100-р яармагийн нээлтийн ёслол дээр хэлсэн байна.
Вэнь Жябао хэлэхдээ, гадаадад нээлтэй байлгах нь Хятад улс орчин үеийн болохыг биелүүлэхэд заавал явах зам мөн, тэр нь Хятад улс төдийгүй дэлхийн хөгжилд ч ашигтай юм. Хятад улс ДХБ-ын дүрмийн дагуу зах зээлийн нээлтэй байхыг өргөтгөж, бүх дэлхийн олон талт худалдааны системийн байгуулалтад идэвхтэй оролцоно. Үүний зэрэгцээ, Хятад улс хоёр талын хөрөнгө оруулалтыг дэмжиж, гадаад хөрөнгө мөнгөний ашиглалтын чанар чансааг дээшлүүлж, тэргүүний техник болон удирдах туршлагыг сурч авахын зэрэгцээ эдийн засгийн гадаадад холбогдсон хууль дүрмийг боловсронгуй болгож, оюуны өмчийн эрхийг хамгаалах үндэсний стратеги хэрэгжүүлж, шударгаар өрсөлдөх орчинг чармайн бий болгож, олон төрлийн аж ахуйн нэгж болон хувийн хууль ёсны эрх ашгийг хуулиар хамгаална гэжээ.\Алтаннавч орчуулж Буян хянав\
|