Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс 10-р сарын 20-21-ний өдрүүдэд Хятадад айлчилна гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 17-ний өдөр Бээжинд мэдэгдсэн байна.
Тэрээр хэлэхдээ, Райс Хятадад айлчлах хугацаанд, харилцан сонирхож байгаа Хятад Америкийн харилцаа болон Солонгосын хойгийн асуудал зэрэг олон улсын болон бүс нутгийн том чухал асуудлаар хоёр тал санал бодлоо солилцох болно гэжээ.
Энэ бол Райсын 2005 оны 1-р сард Америкийн төрийн нарийн бичгийн даргын тушаалд орсноосоо хойших Хятадад хийх хоёрдохь айлчлал болно. \Алтаннавч орчуулж Номин хянав\
|