• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-17 18:34:15    
Хоёр эргийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны чуулга уулзалт эхлэв

Хятадын Олон Улсын Радио

    Тайваний хоолойн хоёр эргийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны чуулга уулзалт 17-ны өдөр Хай Нань мужийн Бө Ао хотод эхэлсэн байна. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Жя Чинлинь нээлтийн ёслол дээр хоёр эргийн хөдөө аж ахуйн солилцоо болон хамтын ажиллагааг ахиулах талаар дөрвөн зүйлтэй санал хэлсэн байна.

    Жя Чинлиний дурдсан дөрвөн зүйлийн саналд: хамтаар чармайж, хоёр эргийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны орчин болон нөхцлийг сайжруулах, бүх талаас нь нэгтгэн төлөвлөх, хоёр эргийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг өргөтгөн гүнзгийрүүлэх, хүний төлөө байх, хоёр эргийн тариачдын ашиг сонирхлыг үнэнхүү хамгаалж хөгжүүлэх, алсыг бодож, хоёр эргийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны механизмыг эхлэн байгуулж боловсронгуй болгох зэрэг багтаж байна.

    Хятадын Гоминдан намын хүндэт дарга Лянь Жань үг хэлэхдээ тэмдэглэхдээ, хоёр эргийн хоорондын шуудан, худалдаа, зам харилцааг шууд нэвтрүүлэх нь хоёр эргийн хөдөө аж ахуйн өрсөлдөх хүчийг нэмэгдүүлэх чухал зангилаа мөн гэжээ. \Ч.Гантөмөр орчуулж Л.Буянтогтох хянав\