2006 оны Түвдийн соёлын 7 хоногийн арга хэмжээ 10-р сарын 18-аас 29-ний өдрүүдэд Австрид болох гэж байна. БХАТИХ-ын байнгийн хорооны орлогч дарга Райди болон Австрийн үндэсний зөвлөлийн дарга Андреас Кол уг арга хэмжээд зориулан баярын захидал илгээсэн байна.
Түвдийн үндэстэнүүдийн ард түмэн Түдийн цацрангуй соёлыг бий болгосон юм. Тэр нь Хятадын үндэстний соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг мөн, гүн зугаан бөгөөд онцгой ид шидтэй юм. Энэ арга хэмжээг Австрид хийж байгаа нь Түвдийн шилдэг соёлыг Австрийн ард түмэнд ойлгуулж, Түвдийн түүхийг улам таниулж, өнөөгийн байдал болон хүн ардын зан заншлыг танилцуулж, хоёр ард түмний ойлголцол, хэлхээ холбоог нэмэгдүүлэх болно гэж Райдигийн захидалд тэмдэглэсэн байна.
Кол баярын захидалдаа тэмдэглэхдээ, Австари Хятад дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгаа үеэр, Хятадын Түвдийн соёлын 7 хоногийн арга хэмжээг Австрид зохиож байгаад би баяртай байна. Австрийн ард түмэн энэ арга хэмжээгээр Хятадын Түвдийг ойлгож мэдэхийг хүсч байна гэжээ.\Номин орчуулж Буян хянав\
|