Хятадын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Лю Жяньчао 17-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Цөмийн зэвсэггүй байлгах 3 зарчмыг мөрдөж, зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах талаар хариуцлагатай байр суурь баримталахыг Хятад улс Японы талд хүсч байна гэжээ.
Цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй, цөмийн зэвсэг хэрэглэхгүй, цөмийн зэвсэг зээлдэн оруулахгүй гэсэн бол Японы засгийн газрын цөмийн зэвсгийн тухай гурван зарчим болно. \Номин орчуулж Буян хянав\
|