18-ны өдрөөс 29-ний өдрүүдэд "2006 оны Хятадын Түвдийн соёлын долоо хоног"-ийн арга хэмжээ Австарид болж байна. Энэ арга хэмжээний Хятадын талын гол хариуцлагатан, Түвдийн Өөртөө Засах Районы АТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Ли Гуанвэнь 18-ны өдөр хэлэхдээ, соёлын долоо хоног нь сайн сайхан хөгжиж байгаа Хятад Австарийн харилцаанд өнгө гэрэл нэмэхийг хүсч байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, өөрийн нутаг усны асар их өөрчлөлтийг хүмүүст харуулахыг Түвдийн ард түмэн хүсч байна. Түвдийг үнэн бодитой, бүх талаар харуулахад соёлын долоо хоног нь чухал үүрэг гүйцэтгсэн байна. Соёлын долоо хонгын үеэр би урилгаар Австарийн парламентын удирдах хүмүүстэй уулзах болно. Австарийн талд Түвдийн байдлыг танилцуулахыг би хүсэн хүлээж байна гэжээ.
"2006 оны Хятадын Түвдийн соёлын долоо хоног" бол Хятад улс 2001 оноос хойш гадаадад зургадахь удаагаа зохиож байгаа Түвдийн соёлын солилцооны арга эхмжээ юм. \Цэцэн орчуулж Буян хянав\
|