"Хятадын Түвдийн соёлын долоо хоног 2006" арга хэмжээ 18-29-ний өдрүүдэд Австрид зохиогдож байна. Хятадын Түвдийн өөртөө засах районы Нийгэмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн үндэстэний судалгааны газрын дарга Баасан-Вандой 19-ний өдөр Австрийн түвдэч эрдэмтэнтэй хийсэн яриа уулзалтын үеэр хэлэхдээ, Түвд нь самгарьд хэлний сударыг яаралттай хайн цуглуулж, эмхэтгэж байгаа бөгөөд 2007 оны 6-р сараас өмнө төрөл хуваан цуглуулах эхний шатны ажлаа дуусгахаар чармайж байна гэжээ.
Австрийн шинэжлэх ухааны хүрээлэнгийн Азийн судлалын газрын түвд судлалын порфессор хэлэхдээ, Хятадын засгийн газрын дэмжлэг дор, Түвд нь үндэстнийхээ соёлыг хамгаалж чадсанаар барахгүй бас самгарьд хэлний сонгодог бүтээлийг ч хамгаалж хадгалсан байна. Энэ нь дэлхийн соёлд чухал хувь нэмэр болох юм гэжээ. /Ч.Гантөмөр орчуулж, Баясгалан хянав/
|