• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-20 11:29:13    
Австрийн Холбооны Зөвлөлийн Орлогч дарга "Хятадын Түвд соёлийн долоон хоног" арга хэмжээний төлөөлөгчидтэй уулзав

Синьхуа Агентлаг

     Австрийн Холбооны Зөвлөлийн Орлогч дарга Анна Элисабэс Хасэлбэйч 19-ний өдөр Венад, тэнд айлчилж байгаа" Хятадын Түвд соёлийн долоон хоног 2006" арга хэмжээний төлөөлөгчидтэй уулзсан байна. Хатагтай Элисабэс Хасэлбэйч Хөх-нуур Түвидийн төмөр зам нэвтэрсэнд баяр хүрэгсэн байна.

     Хадагтай Элисабэс Хасэлбэйч хэлэхдээ, энэ жил бол Австри Хятадын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна, мөн Австрийн засгийн газраас тогтоосон "Хятадын он" болж байгаа юм. Австрийн ард иргэд Түвдийг маш сонирхсоор байгаа бөгөөд Хөх-нуур Түвдийн төмөр зам байгуулагдсан нь Түвдийг дэлхий дахинтай нэн ойр болгохыг хүсэж байна гэжээ.

     Хөх–нуур Түвдийн төмөр зам нь дэлхий дээр далайн түвшинээс хамгийн өндөрт байгаа төмөр зам юм. Хятадын засгийн газар асар их хөрөнгө оруулж, энэхүү ажлаа эхлүүлэхээс өмнө, төмөр зам дагуугийн орчин ахуйг хамгаалах ажилд нотолгоо хийсний зэрэгцээ хөгжсөн орнуудын ашигтай арга туршлагаас суралцсан юм. Энэх төмөр замаар галт тэрэг нэвтэрснээс хойш тухайн орон нутгийн экологийн орчин ахуйд муугаар нөлөөлснгүйг галт тэрэг нэвтэрсний дараа хийсэн хяналт хэмжилт харуулж байна гэж "Хятадын Түвд соёлын долон хоног" арга хэмжээний төлөөлөгчдийн тэргүүн Ли Гуан-вэнь илэрхийжээ. \Уртнасан орчуулж Баясгалан хянав\