Хятадын гадаад явдлын яамны сайд Ли Жаошин 20-ны өдрийн үдээс өмнө Бээжинд, айлчлан ирсэн Америкийн төрийн нарийн бичгийн дарга Райстай хэлэлцээ хийж, хоёр тал Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи байр суурь болон үзэл бодлоо хаилцан танилцуулсан байна. Нааштай арга хэмжээ авч 6 талын хэлэлцээг сэргээхийг Хятадын гадаад явдлын яамны сайд Ли Жаошин талуудад хандан уриалсан байна.
Ли Жаошин хэлэхдээ, ухаалаг хүлээцтэй хариуцлагатай байр сууриар яриа хэлцэл хийгийг баримталж, энхийн арга барилаар Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулахыг Хятадын тал холбогдох талуудад хүсч байна. Олон талуудтай зөвшил хамтын ажиллагаа хийхээ эрчимжүүлж, мухардмал байдлыг эртхэн эвдэж, 6 талын хэлэлцээг дахин эхлүүлэхэд бэлэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулахад алсын хараатай байж, талууд эрхбиш улс төрийн үүрэг хариуцлага хүлээж, улс төрийн авьяас билгээ бадруулан, Солонгосын хойгийн асуудал тэрчлэн бүхийл зүүн Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг улаалаг эв зүйтэйгээр зохицуулах хэрэгтэй байна гэжээ.
Райс хэлэхдээ, дипломат арга барилаар Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулахыг Америк хүсч байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, өнөө Солонгосын байдал хүнд ноцтой байна, эрхбиш Солонгосын талыг шаардаж байгаад НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн 1718-р тогтоолыг нухацтай хэрэгжүүлж, цөмийн төлөвлөгөө болон цөмийн үйл ажиллагаагий нь зогсоох хэрэгтэй байна гэжээ.
Хоёр тал Ираны асуудал болон Суданы Дарфур районы асуудлаар санал бодлоо бас солилцсон байна. \Номин орчуулж Баясгалан хянав\
|