Хятадын ӨМӨЗР-ны Улаан-хад хотын Хишигтэн хошуунд Дэлхийн геологийн цэцэрлэгт музей удахгүй байгуулагдах болно. Энэ нь ӨМӨЗР-ны анхны дэлхийн геологийн цэцэрлэгт музей болох юм байна.
Уг цэцэрлэгт музейг энэ оны 4-р сараас эхэлж байгуулав, нийт талбай нь 8100 квадрат км байна. Үүнд үзэсгэлэнгийн район нь геологийн газрын байцны танхимаар гол болгож, байгалийн экологи, түүх соёл, үндэстэний зан заншил зэрэг танхим багтаж байна.
Хишигтэн хошуу нь гоелогийн элбэг баян, гоц сонирхолтой өв хөрөнгөтөй юм. Ноднин жилийн 2-р сард ЮНЕСКО-гийн Парис хотод болсон дэлхийн геологийн цэцэрлэгийн үнэлгээ хийх их хурал дээр, Хишигтэн хошууны Дэлхийн геологийн цэцэрлэгт музей нь өндөр үнэлгээ авсан юм.\Алтаннавч орчуулж, Цэцэн хянав\
|