Англи Францын нэгдсэн армид 146 жилийн өмнө шатаагдсан Бээжингийн Юань Минюань цэцэрлэгт хүрээлэнг Хятадын иргэдийн байгууллага Жэжян мужийн Хуандяньд сэргээн байгуулна гэж мэдэгдсэн байна.
"Хятадын Юань Минюаны бичиг дурсгалын зүйлийг хамгаалах сан" тун саяхан Жэжян мужийн Хуандяньд байгуулагдсан байна. Энэ санг байгуулсан иргэдийн байгууллага дотоод гадаадаас нийт 20 тэрбум юаний хандив цуглуулан, Хуандяньд Юань Минюаныг сэргээн байгуулах юм байна. Энэ сан байгуулагдсан нь Юань Минюаныг сэргээн байгуулах ажил албан ёсоор эхэлснийг харуулж байна.
Юань Минюаныг сэргээн байгуулах санал нь Хятад улсад өргөн хүрээний маргаан үүсгэжээ. Юань Минюаныг сэргээн байгуулахаар санаачилж байгаа хүмүүс Юань Минюаний тухайн үеийн хөгжил бадарлыг дахин харуулж, улс орны хөгжил мандлыг харуулахыг хүсч байна. Эсэргүүцэж байгаа хүмүүс нь Юань Минюаний эвдэрч сүйрсэн түүхэн байдлыг хэвээр байлгах нь хамгийн зөв, Хятадын ард түмэнд авч хэлвэл, Англи Францын нэгдсэн армийн эвдэн сүйрүүлсэн Юань Минюань бол улс орны гутамшигт түүхийг харуулж байна гэж үзэж байгаа юм байна. \Уртнасан орчуулж, Цэцэн хянав\
|