Хятадын засгийн газрын урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалд орох гэж байгаа БНСУ-ын гадаад хэргийн сайд Бан Ки Моон энэ сарын 27- 28-ны өдөр манай оронд ажлын айлчлах хийх болно гэж Хятадын гадаад харилцааны яамны төлөөлөгч Лю Жяньчао 24-ний өдөр мэдэгдсэн байна.
Лю Жяньчао хэлэхдээ, Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябаогийн урилгаар, ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Фрадков 11-р сарын 9- 10-ны өдөр манай оронд албан ёсны айлчлал хийж, Ерөнхий сайд Вэнь Жябаотай Хятад Оросын ерөнхий сайдын хэмжээний 11-р тогтмол уулзалтыг хийхийн зэрэгцээ, Оросын жилийн арга хэмжээний хаалтын ёслолын холбогдох арга хэмжээнүүдэд оролцох болно гэжээ. \Номин орчуулж,Урангоо хянав.\
|