Хятад Франц хоёр орон 26-ны өдөр Бээжинд Хятад Францын хамтарсан мэдэгдэл болон сансрын хамтын ажиллагаа, цөмийн цахилгаан эрчим хүчийг нээн ашиглах, аэробус нисэх онгоцыг худалдан авах зэрэг 14 хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
Хятад улсын дарга Ху Жиньтао 26-ны өдөр Францын Ерөнхийлөгч Ширактай албан ёсны хэлэлцээ хийсэн бөгөөд хэлэлцээний дараа Хятад Францын хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд хамт оролцсон байна. Тэд бас дотоод гадаадын сурвалжлагчидтай хамтаар уулзсан байна. Тайваний асуудлын тухай Францын байр суурь өөрчлөгдөөгүй, тухайлбал нэг Хятадын бодлогыг хэлбэрэлтгүй баримтлах болно гэж Ширак дахин нотолжээ.
1 2
|