• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-27 15:43:11    
Өвөр Монголын зүүн хойт нутгийг химийн аж үлйвэрийн бүтээгдхүүний чухал бааз болгоно

Синьхуа Агентлаг

     ӨМӨЗР-ы Хөгжил өөрчлөлтийн хорооноос сэтгүүлчийн ойлгосноор, хойшдын 5 жилд Өвөр Монголын зүүн нутаг нь нүүрс, эрдэнэ шиш зэрэг эх бялагийн давуулгаа ашиглаж, голцуу давуулаг үйлдвэрлэл, төсөл болон аж үйлдвэрийн район хөгжүүлж, зүүн хойт нутгийн химийн аж үлйвэрийн бүтээгдхүүний үйлдвэрлэл, хангалтын чухал бааз байгуулах юм байна.

     ӨМӨЗР-ы зүүн нутаг нь Хөлөн-буйр хот, Түнляо хот, Улаанхад хот, Хянган аймаг, Шилийнгол аймаг болон Манжуур, Эрээн хоёр хотыг багтааж, зүүн тийшээ Хятадын зүйн хойт нутгийн гурван муж, хойшоо Орос, Монголтой хил залгаж, нийт талбай нь 665 мянган хавтгай дөрвөлжин км байж, Өвөр Монголын нийт газар нутгийн 56.2 хувийг эзлэж байна. Энэ бүс нутгийн нүүрсний хайн тодолсон нөөц нь 90 тэрбум 960 сая тонн байж, Өвөр Монголын нийт нөөцийн 40.7 хувийг эзлэж байна.\Алтаннавч орчуулж, Цэцэн хянав\