Өвөр монголын музейн нэгдүгээр зэрэглэлийн түүх соёлын үнэт зүйлийг шалган тогтоох ажил 3 жил явагдаад өнөө бүх ажлаа дуусгав, уг музейд түүх соёлын 1562 ширхэг үнэт зүйлийг хадгалж байгааг холбогдох мэргэжилтнүүд нотлон тогтоолоо гэж Өвөр монголын түүх соёлын үнэт зүйлийг шалган тогтоох мэргэжилтний хорооны орлогч дарга Сү Жюнь мэдэгдлээ.
Сү Жюний танилцуулснаас үзвэл, Хятадад байгаа ховор чухал түүх соёлын үнэт зүйлсийг гурван зэрэглэлд ангилдаг бөгөөд үүнд нэгдүгээр зэрэглэл нь хамгийн шилдэг нь болно гэжээ.
Тэрээр танилцуулж хэлэхдээ, өнөө, Өвөр монголын музейд хадгалж байгаа уг үнэт зүйлсийн мэдээллийг бүгдийг нь компьютерт бичин оруулж, Өвөр монголын түүх соёлын үнэт зүйлсийн газар нь мэргэжилтнүүд зохион байгуулж "ӨМӨЗР-ы нэгдүгээр зэрэглэлийн түүх соёлын үнэт зүйлийн зурагт толь "-ийг бичүүлж байна. Үүнээс гадна, Өвөр монголын музейд түүх соёлын хоёрдугаар зэрэглэл, гуравдугаар зэрэглэлийн үнэт зүйлсийг шалган тогтоох ажил ч хийгдэж байна гэжээ.\Алтаннавч орчуулж Буян хянав\
|