|
Хятадын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Лю Жяньчао 2-ны өдөр хэлэхдээ, НҮБ Суданы Дарфурын асуудлын тухай арга хэмжээ авахад Суданы Засгийн газрын зөвшөөрлийг олсон байх ёстой гэж Хятадын тал үзэж байна гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Суданы Ерөнхийлөгч Башир Бээжинд хүрэлцэн ирсэн бөгөөд удалгүй болох гэж байгаа Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хуралд оролцох болно гэжээ. \Урьхан орчуулж,Номин хянав\
|