Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн хуулийн хамтын ажиллагааны 3-р чуулга уулзалт 2-ны өдөр Хятадын баруун өмнөд нутгийн ГЖҮӨЗР-ны Наньнин хотод ажлаа эхэлсэн байна. Хятад болон АСЕАН-ы орнуудын хууль зүй, эдийн засаг худалдааны салбарын албаны хүмүүс, WTO-ын мэргэжилтэнүүдийн хэсгийн мэргэжилтэн зэрэг 200 хүн чуулга уулзалтад оролцож байна.
Энэ удаагийн чуулга уулзалт нь "АСЕАН-ы хамтын ажиллагаа болон хуулийн үйлчилгээ" уриан дор болж, чуулга уулзалтад оролцогсод Хятад АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн байгуулалт болон эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, маргааныг зохицуулах механизим дэх хуулийн томоохон асуудлыг судлан хайж, үүнээр дамжуулан гишүүдийн өөр өөрийнхөө эдийн засаг худалдааны хууль дүрмийг алхам алхамаар боловсронгуй болгож, чөлөөт худалдааны бүсийн хууль дүрмийн байгуулалтын үйл явцыг түлхэн ахиулах юм байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|