Хятадын тэнгис дамнасан хамгийн урт төмөр замын галт тэргийг хөлөг онгоцоор тээвэрлэх төсөл, өөрөөр хэлбэл Янь Тайгаас Далянь хүрэх төмөр замын галт тэргийг хөлөг онгоцоор тээвэрлэх ажил 6-ны өдрөөс туршин ажиллаж эхэллээ. Энэ нь Хятадын дорнот нутгийн хуурай, тэнгэс далайг холбосон төмөр замын шугам бүх талаар нэвтэрснийг харуулж байгаа юм.
Янтайгаас Далянь хүрэх төмөр замын галт тэргийг хөлөг онгоцоор зөөвөрлөх хэсэг Хятадын Ляодүнгийн хойгийн өмнөд хэсгийн Даляниас Шандүнгийн хойгийн умарт хэсгийн Янь Тай хүрч, Бөхай тэнгисийг туулах болно. Тэнгис дээр тээвэр хийх зай нь бараг 160 километр байж, Хятадын тэнгис дамнасан хамгийн урт төмөр замын галт тэргийг хөлөг онгоцоор тээвэрлэх зам тээвэр болох юм. Мөн ч дэлхийн төмөр замыг онгоцоор гэтлүүлэх 100 километрээс давсан 35 дахь зам шугам юм. /Гэрэлт орчуулж,Урангоо хянав./
|