• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-07 14:55:17    
Ерөнхий сайд Вэнь Жябао Африкийн зарим орны удирдагчтай уулзав

Синьхуа Агентлаг

 

     Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 6-ны өдөр Бээжинд өмнөд Африкийн Ерөнхийлөгч Мбеги, Египетийн Ерөнхийлөгч Мубарак зэрэг зарим орны удирдагчтай уулзсан байна.

     Мбегитэй уулзах үед Вэнь Жябао хэлэхдээ, Африкийн энх тайван хөгжилд тус төхөм үзүүлэн, Африкийн улс түмэнтэй найрсаг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх бол Хятадын засгийн газрын хэлбэрэлтгүй баримтлах бодлого мөн. Хятадын тал Африкийн орнуудын Холбоотой харилцаа холбоогоо улам гүнзгийрүүлэн, Африкийн шинэ хэлбэрийн түншлэлийн төлөвлөгөөг идэвхтэй дэмжих бөгөөд Африкийн нэн олон улс орны ашиг сонирхлыг харгалзан, Африкад хөрөнгө оруулалтаа улам нэмэгдүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалах болно гэжээ.

     Мубарактай уулзах үед, Хятад Египет хоёр орон харилцаа холбоогоо эрчимжүүлэн, өмнөд өмнөдийн хамтын ажиллагаа, өмнөд умардын ярих хэлэлцээнд тус дөхөм үзүүлэн, олон талт үзэл болон олон улсын харилцааны ардчиллыг урагш ахиулан, олон давхаргын хэлхээ холбоог эрчимжүүлэн, эдийн засаг худалдааны харилцааг гүнзгийрүүлэхийг Вэнь Жябао хүссэн байна. Вэнь Жябао цааш нь хэлэхдээ, Египеттэй зохицуулалт хамтын ажиллагаа эрчимжүүлэн, улс төрийн хэлэлцээгээр дамжуулан Палестин Израилийн асуудлыг оролцуулсан дундад дорнодын асуудлыг бүх талаар шударгаар зохицуулахыг урагш ахиулахад Хятад улс бэлэн байна гэжээ.
\Номин орчуулж,Урангоо хянав.\