Хятад Египет 7-ны өдөр Бээжинд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойтой холбогдуулан хамтарсан сонсгол мэдээ нийтэлж, Хятад, Араб ертөнц, Африк 3 талын үр ашигтай хамтын ажиллагааны арга хэлбэр тогтоож, үүнийгээ өмнөд өмнөдийн хамтын ажиллагаанд бие биеэ хүндэтгэсэн, харилцан хөнгөлөлттэй харилцан ашигтай байхын өвөрмөц үлгэр жишээ болгохоор нааштэй хайлт хийсэн байна.
Хоёр талаараа сонсгол мэдээнд тэмдэглэхдээ, үр ашигтай арга хэмжээ авч байгаад хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны түвшинг бүх талаар дээшлүүлж, терроризмтэй тэмцэх,хууль тогтоох талын хамтын ажиллагааны механизм тогтоохыг хайн хэлэлцэв гэжээ. Хятад Арабын хамтын ажиллагааны чуулга уулзалтын байгуулалтыг хамтаар ахиулж, Египетийн арга туршлага, Хятадын хөгжлөөс бий болсон боломжийг гүйцэд ашиглан, олон улсын дэг журамд хөгжиж байгаа орнуудын үүргийг үр ашигтай гүйцэтгүүлэхэд хоёр тал бэлэн байгаагаа илэрхийлжээ. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/
|