Хоёр талаасаа холбоо, зам харилцаа, нэхмэлийн зэрэг гол чухал салбар дахь хамтын ажиллагааны нөөцөө дайчлан, хамтран ашиг хүртэх ёстой гэж Хэлэлцээний явцад Хятад Египетийн харилцааны тухай дарга Ху Жиньтао хэлсэн байна. Тэрээр Хятадын зах зээлийн эдийн засгийн бүрэн статусыг Египет хүлээн зөвшөөрч байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
Хятад Африкийн харилцааны талаар дарга Ху Жиньтао хэлэхдээ, Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний уулзалт нь Хятад Африкийн харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ нэгэн бэлэг тэмдэг мөн. Хятадын тал Египеттэй харилцаа холбоо зохицуулалтаа нягтруулж, Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр бүтээмжийг бодитой болгож, 4 дэх удаагийн Сайдын хэмжээний бага хурлын бэлтгэл ажлыг сайн хийж, Хятад Африкийн харилцааг цаашид хөгжүүлэхийг ахиулах болно гэж хэлсэн байна.\Уртнасан орчуулж,Баатар хянав\ 1 2
|