ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Хү Жиньтао Азийн дөрвөн оронд айлчлах бөгөөд Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хуралд оролцох болно гэж Хятадын ГХЯ-ы хэвлэлийн төөлөөлөгч хатагтай Жян Юй 7-ны өдөр Бээжинд мэдэгдсэн байна.
Тэрээр хэлэхдээ, ВКН-ын төв хорооны дарга, БНСВУ-ын дарга, ЛАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, БНЛАУ-ын даргын урилгаар ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Хү Жиньтао 11-р сарын 15-17-ы өдрүүд, 19—20-ы өдөр дээр дурдсан хоёр оронд төрийн айчлал хийх болно. Энэтхэг болон Пакистаны Ерөнхийлөгийн урилгаар Хятад улсын дарга Хү Жиньтао 11-р сарын 20—23-ы өдөр болон 11-р сарын 23—26-ы өдрүүдэд тус хоёр оронд төрийн айлчлал хийх болно гэжээ.
Дарга Хү Жиньтао бас 11-р сарын 17—19-ний өдрүүдэд Вьетнамын Ханойд хуралдах АПЕК-ын удирдагчдын албан ёсны бус 14-р хуралд оролцох болно гэж Жян Юй мэдэгдсэн байна. /Урангоо орчуулж, Номин хянав/
|