|
Хятад Америк 8-ны өдөр Бээжинд стратегийн гуравдах яриа хэлэлцээ хийхээр байна гэж ГХЯ-ны төлөөлөгч Жян Юй 7-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.
Жян Юй хэлэхдээ: Хятадын ГХЯ-ны орлогч сайд Ян Же чи болон Америкийн улс төрийн үйл хэрэг хариуцсан төрийн нарийн бичгийн даргын орлогч Миколас Бүрэнс өөр өөрийнхөө засгийн газрын найдлагаар, Хятад Америкийн стратегийн гуравдах яриа хэлэлцээг хамтаар даргалан хийлгэхээр Хятад Америк хоёр тал зөвдөн тогтсон байна. Хоёр тал Хятад Америкийн одоогийн харилцаа жич харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар санал бодлоо гүнзгий солилцох болно гэжээ. Тэр хэлэхдээ: Хятадын ГХЯ-ны сайд Ли Жаошин, ГХЯ-ны орлогч сайд Дай Бингүө тус тус Бүрэнс нарын зэрэг хүмүүттэй уулзах болно гэжээ. /Пэрлаймаа орчуулж,Номин хянав/
|