• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-08 09:33:06    
Хятад Европын эдийн засаг худалдааны холимог комиссын 21-р хурал Бээжинд боллоо

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын худалдааны яамны сайд Бө Шилай 7-ны өдөр Бээжинд Хятадад айлчилж байгаа Европын холбооны худалдааны хорооны гишүүн Петер Манделсонтой хамтаар Хятад Европын холбооны эдийн засаг худалдааны хорооны 21-р хурлыг даргалан хуралдуулж, Хятад Европын худалдааны маргаан, оюуны өмчийн эрхийг хамгаалах болон Хятад улс ДХБ-д нэгдэн орох үед авсан амлалтаа хэрэгжүүлж байгаа зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна.

     Хятад Европын тохоиролцсон нийтлэг ойлголтын дагуу, найрсаг зөвдөлцөөгөөр хоёр талын худадааны маргаанаа аль түргэн зохицуулахыг хоёр тал зөвшөөрч , Хятадын Гуандүн муж болон Жянсү мужид оюуны өмчийн эрхэнд халдсан ажиллагааг илчлэх үйлчилгээний төв ажиллуулж, Хятадад байгаа Европын холбооны худалдааны нийгэмлэгтэй оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар хамтран ажиллаж, техник болон арга туршлагаа солилцохыг зөвшөөрч, 1985 оны "худалдаа болон эдийн засгийн хамтын ажиллагааны протокол"-ын ерөнхий зарчмыг боловсронгуй болгох болон холбогдох асуудлаар хэлэлцээ хийхэд бүрэн бэлтгэл хийн, энэ оны сүүлчээс өмнө хэлэлцээний үүрэг хариуцлагын талаар тохиролцоонд хүрэхээр чамрайхыг зөвшөөрсөн байна./Баатар орчуулж,Урангоо хянав/