Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 9-ний өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Америкийн шинэ ээлжийн конгрес Хятад Америкийн харилцааны хөгжлийг ахиулхад бүтээлч чанартай үүрэг гүйцэтгэхийг Хятадын тал хүсч байна гэжээ.
Тэрээр Америкийн батлан хамгаалахын сайд Доналд Хенри Румсфелдын тушаалаасаа огцрох асуудлын талаар сурвалжлагчийн сонирхосон асуултыг харуулж хэлэхдээ: Америкийн талтай хамт хоёр талын цэргийн салбарыг оролцуулсан хэлхээ холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ. / Рэнчинсоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|