Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 9-ний өдөр Бээжинд хэлэхдээ: Хятад Орос харилцан жилийн арга хэмжээ зохион явуулж байгаа нь Хятад Оросын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн ахиулахад нааштай үүрэг гүйцэтгэж байна гэжээ.
Тэрээр мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Хятад Орос харилцан жилийн арга хэмжээ зохион явуулж байгаа нь хоёр орны харилцааны түүхэнд шинэ хуудас нэмж байгаа төдийгүй Хятад Оросын стратегийн түншлэлийн харилцааны түвшний шууд тусгал болж, Хятад Оросын найрсаг харилцааны нийгмийн үндэс суурийг цаашид бэхжүүлэн, хоёр орны олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг түлхэн ахиулж, Хятад Оросын стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд хүртэл дээшлүүлнэ гэжээ. / Рэнчинсоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|