Хятадад зохион явуулсан Оросын жилийн арга хэмжээ 9-ний өдөр Бээжинд өндөрлөсөн байна. Хятад Орос хоёр орны ерөнхий сайд хаалтын ёслолд оролцож үг хэлэж, Оросын жилийн арга хэмжээ Хятад Оросын найрсаг харилцааг ахиулах үйлдэл үзүүллээ гэж өндрөөр үнэлсэн байна.
Хятад Орос харилцан "жилийн арга хэмжээ" зохиох нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо. Мөн Хятад Оросын стратегийн түншлэлийн харилцааг тал бүрээр ахиулж байгаагын бодитой илрэл мөн. Энэ нь хоёр орны ард түмний үеийн үе найрсаг байх хамтын эрэл хүсэлийг харуулж, Хятад Оросын найрсаг хамтын ажиллагаанд гүн гүнзэгий нөлөө үзүүлэх нь лавтай юм гэж Хятадын ерөнхий сайд Вэн Жя бао цохон тэмдэглэжээ.
1 2
|